Ном товхимол, сэтгүүл, танилцуулга, брошур, зурагт хуудас зэргийг орчин үеийн офсет хэвлэлийн технологиор, европ стандартаар хэвлэж, бүрэн автомат шугамаар дэвтэрлэж байна.
Үнэт цаасны нууцлалын орчин үеийн шийдлүүдээр төрөл бүрийн үнэт цаасыг мэргэжлийн өндөр түвшинд, чанартай, шуурхай үйлдвэрлэж байна.
Стандарт А3, А2 форматаар 780, 720, 620 мм өргөнтэйгээр хэвлэнэ.
Хэвлэлттэй, хэвлэлтгүй бүх төрлийн цаасан хайрцаг, уут, бэлэг дурсгалын болон гоёлын хайрцаг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж байна.
Захиалах бүтээгдэхүүний нэр төрөл, хэлбэр хэмжээ, техник үзүүлэлтийг захиалгын менежерт мэдэгдэж урьдчилсан үнийн санал, бүтээгдэхүүн бэлэн болох тойм хугацааг гаргуулна.
Бүтээгдэхүүний эх загвар, дизайныг хийлгэж, 1-2 удаа уншилтыг хэвлүүлэн авч засварлан баталгаажуулсны дараа захиалга өгч баталгаажуулна.
Эх нь эцсийн байдлаар батлагдан дараагийн дамжлагад шилжин, хавтан боловсруулах, хэвлэх цехүүдээр технологийн дагуу хэвлэгдэн гарна.
Хэвлэх цехээс гарсан хэвлэмэл хуудсуудыг автомат нугалаа, холио, үдээ, оёо болон наалт, чамин урлал зэрэг цехүүдээр дамжин эцсийн бүтээгдэхүүн болно.
Бэлэн болсон бүтээгдэхүүний чанарыг шалгасны дараа пресслэх, хайрцаглах, пакетлах зэрэг баглаа боодлын аль тохиромжтойг сонгон савлаж, захиалагчийн гарт хүргэнэ.
©2019. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Соёмбо Принтинг ХХК